Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 хурлын мэдээллээс

2019-04-19

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар хуралдаан 04 дүгээр сарын 10-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд оролцсон нь: ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Д.Оюунчимэг, Ж.Лхагважав, Б.Пүрэв-Осор, Ц.Доржготов нар оролцож ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ч.Энхбаяр нар гадна аймаг, хотод ажлаар явсан тул оролцсонгүй. Хурлыг Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ нээж удирдав. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

1.ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөг батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

2.Үндсэн хөрөнгө данснаас хасах, худалдан борлуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн

3.Хүн ам орон сууцны 2020 оны сумын тооллогын комисс байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн

4.Сумын Хүүхдийн төлөө зөвлөлийг байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь ЗДТГ-ын дарга Г.Нямханд

5.Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгуулах санал хэлэлцэх тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн А.Гантуяа-

6. ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаанын тов тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ

7.Зардал гаргаж, шагнаж урамшуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

8.Иргэний хүсэлт хэлэлцэх тухай-Асуудал танилцуулсан нь ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж


Хурлаас гарсан шийдврийг ИТХТ-ийн тогтоол цэснээс үзнэ үү


                                        ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%