Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдааны мэдээллээс

2019-05-07

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит бус 11 дүгээр хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Иргэний танхимд болов. Хурлыг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн нээж удирдав. Хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч оролцож ирц 66.7%-тай байв. ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригоо, Ч.Цэдэвсүрэн, Л.Батсайхан, Б.Пүрэв-Осор, Д.Нямсүрэн, Ц.Эрдэнэдоо% Д.Зоригтбаатар, Э.Улсболд нар хуралд оролцсонгүй. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

1.Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах-Асуудал хэлэлцүүлэх нь: сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал 

2.Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын дүгнэлтийн тухай мэдээлэл сонсох- Асуудал хэлэлцүүлэх нь: сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал 

3. Сумын 2018 оны төсөвт тодотгол оруулж батлах тухай- Асуудал хэлэлцүүлэх нь: сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал

3.1.Орон нутгийн төсвийн байгууллагын  /ЗДТГ-ын/ 2018 оны дансны үлдэгдлийг тодотгож батлах

3.2.Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 2018 оны дансны үлдэгдлийг тодотгож батлах

3.3. Сум хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгийн 2018 оны дансны үлдэгдлийг тодотгож батлах

3.4. Урсгал төсөв, өөрийн хөрөнгө, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авах бараа, ажил үйлчилгээ худалдан авах 2019 оны төлөвлөгөөг  тодотгол батлах  

4.Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулж батлах- Асуудал хэлэлцүүлэх нь: сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь:Газрын даамал Х.Нямрагчаа

5.Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2016-2018 оны хуралдааны тогтоол шийдвэрийн биелэлтийг танлцуулах-- Асуудал хэлэлцүүлэх нь: сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: ЗДТГ-ын дотоод ажилтан П.Ганчимэг


Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%