Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-аас Энх тайвны корпусын ажилтанд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулав.

2019-06-13

Орон нутагт хүүхдийн хөгжлийг дэмжиж. хүүхэд багачуудыг чөлөөт цагаараа биеийн тамир спортоор хичээллэж, бие бялдраа хөгжүүлэхэд нь зориулж, сайн үйлсийн санал санаачилгыг өрнүүлж гадны хандивлагчдын дэмжлэгээр 8.6 сая төгрөгийг босгож "Тоглоомын талбай-г байгуулсан ЕБС-д Энх тайвны корпусын шугмаар ажиллаж байгаа сайн дурын ажилтан Шарлотыг сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр болон аймгийн ИТХ-ын баярын бичиг шагналаар шагнаж хүндэтгэл үзүүлэв. Мөн тоглоомын талбай барих ажилд идэвхи санаачлагатай ажилласан ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн, жижүүр Ш.Мөнх-Эрдэнэ нарыг аймгийн ИТХ-ын. баярын бичиг шагналаар, Англи хэлний багш Д.Отгонцэцэг, нярав П.Эрдэнэзул, номын санч Б.Мөнхтөр нарыг аймгийн ЗДТГ-ын баярын бичиг шагналаар шагнаж урамшуулав. Энх тайвны корпусын шугмаар ажиллаж байгаа сайн дурын ажилтан Шарлот тоглломын талбай барих ажилд оролцсон ЕБС-ийн багш ажилтнуудад талархал илэрхийлж хувийн зүгээс шагнаж урамшуулав. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%