Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5 дугаар багийн ИНХ-ын хуралдааны мэдээллээс

2019-06-13

Тус сумын 5 дугаар багийн ИНХ-ын 8 дугаар хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт Соёлын төвд болов. Хуралд оролцох 240 өрхийн сонгуулийн насны 565 иргэнээс 60 өрхийн төлөөлөл 64 иргэн оролцов. Хурлыг ИНХ-ын дарга Б.Пунцагбалжир нээж удирдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
1.Хөршийн холбоо байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга М.Мягмар
2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийж, хэрэгжүүлэх ажлын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэж жагсаалтыг батлах- Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга  М.Мягмар
          ИНХ-ын тогтоол цэснээс хуралдааны тогтоолтой танилцана уу 
Хурлын дараа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын ажилтнууд холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%