Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2 дугаар багийн ИНХ-ын хуралдааны мэдээллээс

2019-06-13

Тус сумын 2 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2019 оны 05 дугаар 30-ны өдрийн15 цагт багийн Соёлын төвд болов. Хуралд 198 өрхийн 426 иргэн оролцохоос 60-аад өрхийн төлөөлөл 72 иргэн оролцов. Хурлыг ИНХ-ын дарга Д.Мөнхзул нээж удирдав. 
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

1.Малчдын бүлэг байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

2.Бэлчээр ашиглалтын ажлын хэсэг байгуулах тухай-: Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

3.Юнителийн сүлжээ байгуулах газар нутгийг сонгох тухай Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийж, хэрэгжүүлэх ажлын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэж жагсаалтыг батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

Хурлын дараа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Газрын даамал, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар хууль тогтоомж, тогтоол шийдвэр, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв. 

 Хурлаас баталсан тогтоолыг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%