Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдааны мэдээллээс /2019.06.04/

2019-06-13

ИТХ-ын Тэргүүлэгдчийн 2019 оны 05 дугаар хуралдаан 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагт ИТХ-ын даргын өрөөнд эхлэв. Оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ц.Доржготов, Д.Оюунчимэг, Ж.Лхагважав, ,Л.Бат-Эрдэнэ нар оролцов. Тэргүүлэгч Ч.Энхбаяр, Б.Пүрэв-Осор чөлөөтэй, ирц 71.4%-тай байв. ИТХ-ын дарга хурлыг нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулав. 4 асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөснөөс “Суврага бүтээх ажлын хэсгийг байгуулах” асуудлыг асуудал санаачлагчийн саналаар нь буцаан татаж, багуудын ИНХ-ын хуралдааны шийдвэрүүдийг дэмжиж, төрийн одон медальд тодорхойлох асуудлуудыг нэмж оруулж, 4 асуудлыг хэлэлцэхээр 100%-ийн саналаар батлав. Үүнд:

1.Хөгжих өрхийн жагсаалт батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нямдаваа

2.Ажлын хэсэг байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

3.Шагнаж урамшуулах зардал гаргах тухай- Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

4. Төрийн одон медальд болон салбарын шагналд тодорхойлох тухай- Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%