Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Эмэгтэйчүүдийн манлайлал -2019" үндэсний чуулганд оролцлоо.

2019-07-01

Монгол Улс, Улаанбаатар хот. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хоёр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын засаг захиргааны бүх шатны нэгжид иргэдээ төлөөлөн сонгогдсон 8,000 гаруй төлөөлөгчдийг хуульд заасан үндсэн чиг үүргийнх нь талаар болон манлайллын ур чадвар, арга зүйд сургаж, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажилласан. Эдгээр сургалтын нэг нь эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалт байсан бөгөөд Монгол Улсын бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэйчүүд иргэдийн төлөөлөгчид хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан эмэгтэй төлөөлөгчид өөрийн сонгогдсон орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж, үр дүн нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа тул эдгээр сайн туршлагуудыг танилцуулах олон нийтэд танилцуулах зорилгоор Эмэгтэйчүүд-Манлайлал чуулганыг 6 сарын 25-ны өдөр Корпорейтын их танхимд зохион байгууллаа. Сүүлийн хоёр сонгууль дараалан орон нутгийн ИТХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо буурсан статистик байна. Тодруулбал, 2012 оны сонгуулийн үр дүнд нийт 8,000 гаруй төлөөлөгч сонгогдсоны 27.3 хувь буюу 2,204 нь эмэгтэй төлөөлөгчид байсан нь өмнөх 2008 оны сонгуультай харьцуулахад буурчээ. 2016 онд энэ тоо 2164 болж мөн л буурчээ. Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо буурч байгаа нь цаашид анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм. Чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүргээс эмэгтэй төлөөлөгчид ирж оролцож, сайн туршлагаа хуваалцахаас гадна гадаадын улс орны төлөөлөгчид мөн оролцож, манай эмэгтэй улс төрчидтэй туршлага солилцов. Бүтэн өдөр үргэлжлэх уг чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкманн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриела Спирли нар үг хэлсэн юм. Гол илтгэлийг чуулганы хүндэт зочин Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг үндэсний хэмжээнд хариуцан зохион байгуулсан МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал нар танилцуулсан. Улмаар чуулганы эхний хэсэгт эмэгтэй төлөөлөгчдийн хэрэгжүүлсэн нийгмийн төслүүдийн 8 сайн жишээг нийслэлийн дүүрэг, аймаг, сумдын 8 эмэгтэй төлөөлөгч танилцуулж үдээс хойшхи 4 салбар хуралдаанаар эмэгтэй улс төрчдөд тулгардаг бэрхшээлийг идэвхтэй харилцаа, нийгмийн капитал, шинэлэг хамтын ажиллагааны аргаар давах боломж, сайн туршлагуудыг хэлэлцсэн юм. Чуулганы гол зорилго нь орон нутгийн эмэгтэй улс төрчдийн ололт амжилтыг танилцуулахаас гадна харилцан туршлага солилцох, дуу хоолойгоо нэгтгэх талбарыг бий болгох, сайн туршлагуудаас санаа авч ажиллах бүтээлч хэв маягийг орон даяар түгээн дэлгэрүүлэх, эмэгтэй улс төрчдийн хүрээнд нийгмийн капитал бий болгоход оршиж байна. Уг чуулганд төлөөлөгчөөр Д.Мөнхзул оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс авна уу. Утас: 88007823, 99997032

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%