Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр хуралдааны мэдээллээс

2020-01-24

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр хуралдаан 01 дүгээр сарын 22-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Д.Оюунчимэг, Ч.Энхбаяр, Ц.Доржготов, Ж.Лхагважав нар оролцож, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ чөлөө авч, Б.Пүрэв-Осор оролцсонгүй. Хуралдааны ирц 71.4%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 1.Сумын ИТХ-ын 2020 оны орон тоо, цалингийн санг шинэчлэн батлуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

2.Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай-Асуудал оруулсан нь: сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Халамжийн мэргэжилтэн, Б.Нямдаваа

3.Сумын ойн сангаас 2020 онд бэлтгэх модны төрөл, тоо хэмжээний дээд хязгаарыг баталж, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийн бэлтгэх модны тоо хэмжээг тогтоож, ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг баг тус бүрээр тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Сумын  Засаг дарга Эрдэнэбат

 Танилцуулсан нь: Байгаль хамгаалагч- Б.Жаргалсайхан

4. Хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулах саналын тухай-асуудал хэлэлцүүлсэн нь: “Булагийн хурд”уаячдын холбооны дэд Ц.Доржготов

5.Төрийн дээд шагналд зарим иргэдийг тодорхойлох тухай- Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

6.Төслийн ажлын тайлан танилцуулах- Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

 Хуралдаанаас баталсан тогтоолуудыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү


ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%