Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Орон нутгийн хөгжлийн санд иргэний хяналт төслийн сургалтын гарын авлага

2020-02-04

Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “Хяналттай төсөв-хариуцлагатай засаглал-хөгжлийн гарц” төслийн хүрээнд иргэдэд суурь мэдлэг олгох буюу ОНХС-ийн иргэний хяналтын зөвлөлийн болон мэдээллийн хөтөч багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулж, төслийн үндэсний сургагч багш Ц.Дагийсүрэн “Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх нь” сэдвээр 8 цагийн, төслийн багийн ахлагч, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж “ОНХС-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд 6 цагийн академик сургалтыг орж хичээл заав. Сургалтанд ОНХС-ийн иргэний хяналтын зөвлөлийн болон мэдээллийн хөтөч багийн гишүүд болон ИТХ-ын төлөөлөгчид 8 ЗДТГ-ын ОНХС-ийн төлөвлөлтийн ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл 40 иргэн оролцов. Сургалтанд оролцогчдод заасан сэдвээр гарын авлага материал /үндэсний сургагч багшаас 8 нүүр бүхий 8 сэдвийн хүрээнд бэлтгэсэн, орон нутгийн сургагч багшаас 16 нүүр бүхий 96 хуудас материал, ОНХС-ийн иргэний хяналтын зөвлөл, Мэдээллийн хөтөч багийн ажиллах журам, төслийн танилцуулга, сургалтын хөтөлбөр нийт 2500 гаруй хэвлэмэл материал зэргийг/ бэлтгэн өгч, сургалтын хэрэгслээр ханган, ТА-3 төслийн хүрээнд хэвлэгдсэн ОНХС-ийн журам 40 ширхэгийг, ОНХС-ийн гарын авлага 30 ширхэгийг тус тус өгч ажилласан. Сургалтанд оролцогчод Иргэний оролцооны идэвхижүүлэгчээр бэлтгэгдсэнийг батламжилсан сертификат олгосон

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%