Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 03-р хуралдааны мэдээллээс

2020-02-20

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар хуралдаан 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд эхлэв. Оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ж.Лхагважав, Б.Пүрэв-Осор, Д.Оюунчимэг, Ц.Доржготов, Л.Бат-Эрдэнэ, Ч.Энхбаяр нар оролцож, ирц 100% байв. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн хуралдааныг нээж удирдав. Хурлаар 6 асуудал хэлэлцэхээр баталснаас Засаг даргын орлогч дарга бөгөөд сумын Өмч хамгаалах зөвлөлийн дарга Ч.Цэдэвсүрэнгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн "Үндсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах, данснаас хасуулах, акталж устгах саналын тухай" асуудал нь боловсруулалтын шаардлага хангахгүй байсан тул хэлэлцүүлгийн явцаас буцааж, дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр хойшлуулав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд: 

1.Сумын ИТХ-ын 2020 оны ажлын төлөвлөгөө батлах -Асуудал хэлэлцүүлсэн нь:-ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж 

2.Эхийн алдар одонд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан

3.Загас агнуурын менежентийн төлөвөлгөөний тайлан сонсож, санал хэлэлцэх тухай –Асуудал хэлэлцүүлсэн нь Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан

4.Сумын 2020 оны ГЗБ-ын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Газрын даамал Х.Нямрагчаа-

6.Төрийн дээд шагналд тодорхойлох тухай--Асуудал хэлэлцүүлсэн нь:-ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж 


Хурлаас гарсан шйидвэрийг Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү


                                                                             ИТХ-ын Ажлын алба 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%