Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр хуралдааны мэдээллээс

2020-03-27

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр хуралдаан 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагт Иргэний танхимд хуралдав. Хуралдааныг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн нээж, удирдав. Хуралдаан эхлэхэд Тэргүүлэгчдийн ирц 100% байсан бөгөөд 2 дугаар асуудал хэлэлцэх үед Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ хуралдаанаас чөлөө авсан. Хуралдаанаар 3 сард үндсэн 4 асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөөгөөнд тусгагдсанаас ЗДТГ-ын хариуцсан "ЗДТГ-ын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтинй тайлан", Сургуулийн захирлын хариуцсан "ЕБС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан" хойшлуулах талаар тухайн байгууллагын дарга, захирал нараас санал ирүүлсэн тул хэлэлцүүлэгдсэнгүй. Тус хуралдаанаар төлөвлөгдсөн үндсэн 2 асуудал , хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцүүлэх ИТХ-ын бүрэн эрхийн 3 асуудал, өмнөх сард хойшлуулгадсан 1 асуудлыг  тус тус хэлэлцэв. Үүнд: 

1.2019-2020 оны эхний улиралд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах талаар хэрэгжүүлж байгаа ажлын тайлан хэлэлцүүлэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: Цагдаагийн хэсгийн дарга А.Энхбаяр

2.ИТХ-ын төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2019 онд баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг хэлэлцэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан

3.Суманд 2020 оны УИХ-ын сонгуулийн ухуулах болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн

4.Төрийн дээд шагналд тодорхойлох тухай--Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

5.Зардал гаргах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

6.Үндсэн хөрөнгийг худалдан борлуулах данснаас хасуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДО дарга бөгөөд СӨХЗ-ийн дарга Ч.Цэдэвсүрэн-Танилцуулах


Хуралдаанаас баталсан тогтоол, хуралдааны тэмдэглэлийг  ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, тэмдэглэл цэснээс үзнэ үү

                                                           ИТХ-ын Ажлын алба 

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%