Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Малчдад туслах аяны мэдээллээс

2020-03-31

Сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс орон нутагт өвөлжилт хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан малчин өрхүүддээ туслах "Одоо л тусалцгаая" хандивын аяныг зохион байгуулж ажилласан. Уг аяны хүрээнд нийгмийн сайн үйлсийг дэмжигч иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүдээс 5058.6 мянган төгрөгний бэлэн мөнгөний болон бензин шатахууны тусламжийг үзүүлсэн  байна. Уг аяныг зохион байгуулах ажлыг хэсгээс малчин өрх бүрт хандив тусламжийг тэгш хүргэх зорилгоор хандивын хөрөнгөөр 4650 кг гурил авч малчин болон мал бүхий 930 өрхүүдэд тус бүр 5 кг гурил, мөн байгууллага, ААН-үүдээс хандивласан элгэвч, бээлий, хурганы уут амны хаалт зэргийг өгч сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажилласан. Орон нутагт өвөлжилт хаваржилт хүндэрсэн цаг үед нийгмийн сайн үйлсийг санаачилж "Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар, Тэвдэж явахад тэвнээр тусла" гэсэн Монголын сайхан уламжлалт сургаалийг ажил хэрэг болгосон Хурлын төлөөлөгчид, зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд болон нийгмийн сайн үйлсийг дэмжигч иргэд, төрийн болон  төрийн бус байгуулллага, ААН-үүдэд талархал илэрхийлье. Хандивын мөнгөний орлого зарлагын тайлан мэдээллийг хавсаргав. Орлого зардлын зөрүү нь бензин шатахуунаар хандивласан үнийг оруулж тооцсон зөрүү болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%