Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдааны мэдээллээс

2020-07-22

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулж, хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 17 оролцож, төлөөлөгч Ц.Доржготов, Д.Нямсүрэн, Э.Улсболд, Ц.Эрдэнэдоо нар оролцсонгүй, ирц 80.9%-тай хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

1.Төмөрбулаг сумын 10 бахархлыг батлах

2.Сумын ИТХ-ын бодлогын үндсэн чиглэлийн 2017-2019 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх

3.Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах,

4.Сумын 2019 оны төсөвт хийгдсэн аудитын дүгнэлтийг  мэдээлэл сонсох

5.ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхбаяраас сумын Засаг дарга Т.Эрдэнэбатад тавьсан асуулгын хариуг сонсох

6.Сумын дунд хугацааны хөгжлийн “Эрчим хөгжил-2021“ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

ИТХ-ын Ажлын албанаас ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны бодлогын үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг /30 ширхэг/ тохимол болгон хэвлүүлж, хурлын төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, байгууллагын дарга эрхлэгч нарт өгөв. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэсэнд байршуулсан.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%