Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан боллоо.

2020-10-30

Тус  суманд 2020 оны орон нутгийн хурлын 8 дахь удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагт Иргэний танхимд болов. Хуралдаанаар  дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:  

1.2020 оны Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн үр дүнг хэлэлцэж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

2.Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдааны дэгийг батлах тухай

3.Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай

4.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай

5.Сумын ИТХ-ын дэргэдэх хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай

6.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай

Хуралдаанд оролцох 21 төлөөлөгчөөс МАН-аас сонгогдсон  төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ үндсэн ажлын чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбоотой чөлөө авч, М.Энхбат биеийн эрүүл мэндийн байдлаас  эмнэлгийн акттай, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч А.Лхагвасүрэн Улаанбаатар хотод бэлтгэл офицерийн сургалтанд хамрагдах ажлаар чөлөө авч, 18 төлөөлөгч оролцож хурлын ирц 85.7%-тай хуралдав. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 66.7%-ийн саналаар сумын Засаг даргаар ажиллаж байгаа, МАН-ын хорооны дарга Төртогтохын Эрдэнэбатыг сумын ИТХ-ын даргаар сонгож, сумын ИТХ  дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн  ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Гэлэгчулууны Бямбасүрэнг  хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн 83.3%-ийн саналаар сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, батламжлуухаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.  


Хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс танилцана уу


                                                                  ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%