Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭД НӨХӨН ОЛГОВРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2022-02-15

Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Ховд сумын өндөр настан Жантекей овогт Сабкегийн Катепд 40 сая төгрөгийн нөхөн олговрын батламжийг өнөөдөр /2022.02.15/ гардуулан өглөө.

Одоогийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэр Ховд аймгийн 22 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөн олговор авах шүүхийн шийдвэрээ хүргүүлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6032
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
284 / 5%