Тус сумын 3 дугаар багийн ИНХ-ын Зөвлөл 06 дугаар сарын 08-ны өдөр багийн Засаг даргын өрөөнд 60%-ийн ирцтэй хуралдав. Хуралд Зөвлөлийн тэргүүн Л.Цэдэндамба, Зөвлөлийн гишүүн багийн Засаг дарга Л.Батсайхан, Зөвлөлийн гишүүн Ц. Нэргүй нар оролцов. Хурлаар багийн ИНХ-ын 5 дугаар хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагт багийн төвийн байранд хуралдуулахаар товыг тогтоож, дараахь асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв. Үүнд:
1.2024 оны сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай
2.Малчдын бүлгүүдийг шинэчлэн байгуулах тухай
3.ОНХС-ын хөрөнгөөр 2024 оны хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэн, эрэмбэрлэж батлах тухай
4.Багийн Засаг даргын 2022-2023 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан хэлэлцүүлж, 2023 оны 3,4 дүгээр улиралд хийх ажлын чиглэл батлах
5. Төрийн одон медальд иргэдийг тодорхойлох тухай