Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2 дугаар багийн ИНХ-ын Зөвлөл хуралдлаа.

2023-06-12

Тус сумын 2 дугаар багийн ИНХ-ын зөвлөлийн 2023 оны 01 дүгээр хурал 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт багийн Засаг даргын өрөөнд болов. Хуралд Зөвлөлийн тэргүүн Д.Даваадалай, багийн Засаг дарга Н.Бямбачулуун, гишүүн Ч.Жадамба нар оролцож 60%-ийн ирцтэй хуралдлаа. Хурлаар багийн ИНХ-ын 5 дугаар хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагт багийн төвийн байранд хуралдуулахаар товыг тогтоож, дараахь асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

1.Сумын Газар зохион байгуулалтын 2024 оны оны төлөвлөгөөнд тусгуулах саналыг хэлэлцэх (газар эзэмших саналын тухай)

2.Малчдын бүлгийг шинэчлэн байгуулах тухай

3.ОНХС-ийн хөрөнгөөр 2024 онд хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэж, эрэмбэлэх тухай 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%