Тус сумын 4 дүгээр багийн ИНХ-ын Зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 30 минутанд Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, ЭМТ-ийн ня-бо М.Энхбатын өрөөнд болов. Хуралд Зөвлөлийн тэргүүн Д.Бат-Эрдэнэ, багийн Засаг дарга Д.Эрдэнэжаргал, гишүүн М.Энхбат нар оролцож ирц 60%-тай байв. Хурлаар багийн ИНХ-ын 2023 оны 2 дугаар улирлын хуарлдааныг 06 дугаар сарын 28-ны өдөр багийн Соёлын төвийн байранд хуралдуулахаар товыг тогтоож, дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тусгуулах саналыг хэлэлцэх /Газар эзэмших саналын тухай/
2.Малчдын бүлгийг шинэчлэн байгуулах тухай
3.ОНХС-ын хөрөнгөөр 2024 онд хийж хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэж, эрэмбэлэх тухай
4.Багийн Засаг даргын 2022-2023-оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан хэлэлцэж, 2023 оны 3,4 дүгээр улиралд хийх ажлын чиглэл батлах
5.Төрийн одон медальд тодорхойлох тухай