Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Ховд аймгийн баяр наадам өргөн дэлгэр эхэллээ.

2023-07-10

Наадмын эхэнд Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр найрал хөгжим хүндэт харуулын хамтаар Монгол улсын төрийн далбааг баяр наадмын төв талбайд хүндэтгэлтэйгээр заллаа. 

 

Баяр наадмыг аймгийн Засаг дарга  Э.Болормаа,  аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар нээж нутгийн зон олон, наадамчдадаа мэндчилгээ дэвшүүллээ.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6032
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
284 / 5%