Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцах
1.1 Суманд 2024 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан
1.2 Сумын агнуурын бүс нутгийн шинэчлэн тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан
1.3 Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Газрын даамал Энхчимэг
1.4 Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны ээлжит бус XV хуралдааны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийн тухай мэдээлэл сонсох
1.5 Хоршоо хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зээл олгох мөнгөн дүнгийн дээд хязгаарын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ХЖДҮҮХМэргэжилтэн Ж.Нямханд
1.6 Сумын 2024 оны төсөв батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал
1.7 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2024 онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал
2. Шилэн дансны хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийсэн дүнгийн тухай эдгээр асуудлуудыг хэлэлцэв.-Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХ-ын төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ
ИТХ-ын ажлын алба