Төсвийн тухай хуулийн 60, 62 дугаар зүйл, Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг хэрэгжүүлж Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагт орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийн 2023 оны зарцуулалтын төсмвийн сонсголыг Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Төсвийн сонсголд сумын ИТХ-н төлөөлөгчид, 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендерт оролцсон аж ахуйн нэгж, хоршооны төлөөлөл, албан байгууллагын дарга эрхлэгч нар, багийн засаг дарга нарын төлөөлөл оролцлоо.