Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 дугаар хуралдаан 12 дугаар сарын 19-ны өдөр болж дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Суманд 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоох
2. Сумын агнуурын бүс нутгийг шинэчлэн тогтоох
3. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж батлах
4. Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус XV хуралдааны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийн тухай мэдээлэл сонсох
5. Хоршоо хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зээл олгох мөнгөн дүнгийн хязгаарын хувь хэмжээг шинэчлэн батлах
6. Сумын 2024 оны төсөв батлах
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2024 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлах
8. ЗДТГ-ын зарим үндсэн хөрөнгийн үйлчилгээний болон түрээсийн үнэ тариф тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.