Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-н ээлжит бус XIX хуралдаан болов.

2024-03-07

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIX хуралдаан 3 сарын 07-ны өдөр  Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болж хуралд ИТХ-н  төлөөлөгч Т.Эрдэнбат, П.Цэнд-Аюуш, Ц.Анхбаяр, А.Оюунчимэг, Н.Төмөрхуяг, Б.Мөнхтөр, Н.Оюунбаатар, Т.Пүрэв-Очир, Б.Батхишиг, Д.Цээсүрэн, О.Даваадорж, Л.Бат-Эрдэнэ, М.Энхбат, Д.Даваадалай, Ц.Эрдэнэдоо, Д.Нямсүрэн, Д.Зоригоо, Н.Бямбачулуун, Ч.Энхбаяр, Э.Хадбаатар оролцож  хурлын ирц 95,2%-тайгаар хуралдлаа. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор "Сумын Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх тухай " асуудлыг ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцсэн. Сумын Засаг даргад МАН-аас аймгийн ИТХ-н төлөөлөгч А.Мөнх-Эрдэнэ 14 хүний санал буюу 70%-н, аймгийн ИТХ-н нарийн бичгийн дарга, сумын ИТХ-н төлөөлөгч Н.Төмөрхуяг  6 хүний санал буюу 30%-н санал тус тус авсан байна. Сумын ИТХ-н  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 70%-ийн саналаар дэмжигдсэн А.Мөнх-Эрдэнийг Төмөрбулаг сумын Засаг даргаар батламжилж өгөхийг аймгийн Засаг даргад уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%