Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2024 оны 01 дүгээр хурал хуралдлаа.

2024-04-03

Төмөрбулаг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр хурал 04 дүгээр сарын 03-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болов. Хуралд: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, сумын засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг,  нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан, цагдаа Н.Оюунбаатар, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан, ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мягмармаа, эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.Мэнджаргал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, 1 дүгээр багийн засаг дарга Ц.Доржготов, 3 дугаар багийн засаг дарга Л.Батсайхан, 4 дүгээр багийн засаг дарга Д.Эрдэнэжаргал нар оролцов.  Хурлын ирц  68,4 хувьтай байв.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1. Сумын ГХУСАЗСЗ-ийн 2023 оны ажлын тайлан, үнэлгээ танилцуулах

2. Суманд 2023 онд болон 2024 оны эхний улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөл, үр дагаврын талаар мэдээлэх

3. Хамтарсан багийн 2023 оны ажлын тайлан танилцуулах

4. Сумын соёлын төвийн байгууллагаас ГХУСАЗСЗ-тэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2024 онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль сурталчилах чиглэлээр зохион байгуулах төлөвлөгөө батлах

5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1-71 тоот "Ажлын чиглэл хүргүүлэх тухай" шийдвэрийн хэрэгжилтийн тайлан

6. Бусад асуудал /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд/

7. Сумын ГХУСАЗСЗ-ийн 2024 оны төлөвлөгөөнд тусгуулах санал авах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%