Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Ерөнхий болосвролын сургуулийн сурагчдад сургалт хийв.

2024-04-19

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Төмөрхуяг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Т.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, сумын засаг дарга А.Мөнх-Эрдэнэ,  ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Д.Хишигсайхан/Байгаль орчны мэргэжилтэн/, П.Ганчимэг /Хууль эрх зүйн мэргэжилтэн/, Д.Өлзийсайхан /Нийгмийн бодлогын  мэргэжилтэн/, М.Мягмар/ сургуулийн нийгмийн ажилтан/ нар оролцож 9-12 дугаар ангийн сурагчдад "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аян, Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд сургалтыг хийж сурагчдын дунд "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулж шагнаж урамшууллаа. Алтан хонх тэмцээнд 1-р байр 12 А ангийн сурагч М.Билгүүн, 2-р байр 10А ангийн сурагч С.Буянрагчаа, 3-р байр 12 А ангийн сурагч Цэрэнтогтох, 4-р байр 12 А ангийн сурагч Мөнхжаргал тус тус шагнууллаа. Мөн нийт сурагчдын дунд явуулсан асуулт хариултын тэмцээнд 12А ангийн сурагч Э.Энхжин шалгарч шагнуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%