Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал болов.

2024-04-22

Сумын ИТХ-ын зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болов. Хуралд: ИТХ-ын дарга , зөвлөлийн дарга Т.Эрдэнэбат, зөвлөлийн гишүүн Л.Бат-Эрдэнэ, Б.Батхишиг, Ч.Энхбаяр, М.Энхбат, Б.Мөнхтөр, нийгмийн бодлого, дэд бүтэц, цахим хөгжлийн хорооны гишүүн Т.Эрдэнэбат, М.Энхбат, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүн Б.Батхишиг, А.Оюунчимэг, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүн Э.Хадбаатар, Ч.Энхбаяр, Л.Бат-Эрдэнэ, Б.Мөнхтөр, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн Ч.Энхбаяр, Б.Батхишиг, Д.Цээсүрэн, О.Даваадорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Хурлын ирц 90,9%-тай байлаа. Хурлаар 13 асуудлыг хэлэлцэж 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ээлжит XX хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцаж чиглэл өгч ажиллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%