Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаан болов.

2024-04-24

Сумын ИТХ-ын ээлжит XX хуралдаан 4 дүгээр сарын 24-ын өдөр боллоо. Хуралд:ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгчид Б.Батхишиг, Д.Цээсүрэн, Ч.Энхбаяр, А.Оюунчимэг, Н.Бямбачулуун, Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, О.Даваадорж, М.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Ц.Анхбаяр, Б.Мөнхтөр, Ц.Эрдэнэдоо, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Хурлын нээлтэнд ЗДТГ-н албан хаагчид оролцлоо. Мөн хуралд  сумын засаг дарга А.Мөнх-Эрдэнэ,  мэдээлэл оруулсан ЗДТГ-ын албан хаагчид, албан байгууллагын дарга, төлөөллийн 1 албан хаагчид оролцлоо. Хурлын ирц 66,6  хувьтай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сумын Салбар хорооны бүрэлдэхүүэий саналын тухай

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгуулийн сумын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоох

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгуулийн сумын хэсэг байгуулах тухай

4.Сумын 2023-2024 оны мал өвөлжил, хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутагт ирсэн хандив тусламж, улс, орон нутгийн төсөв, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан түүний зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцэх

5.Үндсэн хөрөнгө данснаас хасуулж, актлах, дуудлага худалдаагаар худалдан борлуулах саналын тухай

6.Сумын төвийн суурьшлын бүсэд мал оруулахгүй байхад мөрдөж ажиллах журам батлах

7.2025 онд тохиох Төмөрбулаг сум үүсгэн байгуулагдсаны 100 жиlийн ой угтсан "Төмөрбулаг 100 жил- 100 бүтээлч ажил" төлөвлөгөө батлах

8.Суманд 2024-2030 онд хэрэгжүүлэх "Мал аж ахуйн стратеги төлөвлөгөө" -г батлах

9.Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах

10.Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын тайлангийн дүгнэлт сонсох

11.Суманд 2022-2026 онд хэрэгжүүлэх "Хоггүй цэвэрхэн- Төмөрбулаг" хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны "Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт , дүгнэлт өгөх тухай" 10 дугаар тогтоолын биелэлт

12.Суманд 2022-2026 онд хэрэгжүүлэх "Хөцөө, хүлэмжийн аж ахуйг дэмжих" хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны "Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай" 11 дүгээр тогтоолын биелэлт 

Эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гарган хэрэгжилтийг хангуулж ажиллахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%