Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2024 оны 02 дугаар хурал хуралдав.

2024-04-29

Сумын ГХУСАЗСЗ-ийн 02 дугаар хурал 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав.  Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, зөвлөлийн гишүүн А.Амаржаргал/ СӨБ-ын эрхлэгч/,  М.Мягмар/сургуулийн нийгмийн ажилтан/,  П.Ганчимэг/хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн/,  Д.Өлзийсайхан/нийгмийн бодлогын мэргэжилтэн/,  М.Нямдэлгэр/соёлын төвийн эрхлэгч/,  Д.Хишигсайхан/байгаль орчны мэргэжилтэн/,  Л.Батсайхан/3-р багийн засаг дарга/,  Ц.Баярцэнгэл/хэсгийн төлөөлөгч/,  О.Оюунбаатар/цагдаа/,  Г.НЯмханд/ЗДТГ-ын дарга/,  Д.Эрдэнэжаргал/4-р багийн засаг дарга/, Ц.Доржготов/1-р багийн засаг дарга/,  С.Болорсайхан/Эхбаригч бага эмч/,  Т.Тэрбиш/ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн/  нар  оролцов. Хурлын ирц 80%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2024 оны төлөвлөгөө батлах

2.ГХУАСА-ын хүрээнд холбогдох дээд шатны байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар

3.Зөвлөмж гаргах тухай

4.Бусад асуудал/Цагдаагийн хэсгээс 2024 оны эхний 4 сард гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийх/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%