Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

“Уулын дугуйн улирлын тэмцээний нээлт” боллоо.

2024-04-28

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбоо хамтран байгалиа хамгаалья аяны хүрээнд “Уулын дугуйн улирлын нээлтийн тэмцээн"-ийг өнөөдөр /2024.04.28/ зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбооны тэргүүлэгч, гишүүд, Ховд аймгийн Цагдаагийн газар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ховд аймгийн ИТХ-аас 2021 онд “Дугуйтай Ховд” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн билээ.
Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээнд" 2, 3, 5-р байр эзэлсэн Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбооны тамирчдад ИТХ-ын "Талархал" гарын бэлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%