Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

2024-04-30

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, аймгийн БШУГ, Улаан загалмайн хороо, аймгийн ХГБХГ зэрэг байгууллагууд хамтран “Замын хөдөлгөөн цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.
“Замын хөдөлгөөн цагаан толгой” тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй, байдлаар хүргэх зорилгоор явагдаж өндөрлөлөө.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсүх, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Цоодол, аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга Д.Энхзоригт нар гардуулан өглөө.
Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын 8 цэцэрлэг, Булган сумын 1 цэцэрлэгийн нийт 90 хүүхэд, багш, эцэг, эх асран хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Тэмцээний дүнгээр:
1-р байр: Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг,
2-р байр: Жаргалант сумын 13 дугаар цэцэрлэг
3-р байр: Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэг,
Тусгай байр: Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%