2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төмөрбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс цагдаагийн хэсэгтэй хамтран зохиож байгуулж буй "Дүрмээ мөрдөж, бусдыг хүндэлье", "Уусан бол бүү жолоод" аяныг нээв. Нээлтэнд цагдаагийн хэсэг, ГХУСАЗСЗ-н гишүүд, сумын тээврийн хэрэгслийн жолооч нар оролцлоо. Нээлтэнд 41 хүн оролцов. Аян зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Тээврийн хэрэгслийн жолооч нарт Цагдаагийн хэсгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчилж мэдээлэл өгөв. ГХУСАЗСЗ-н гишүүн Т.Тэрбиш аян зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөг танилцуулж сумын ГХУСАЗСЗ-ын ажлын чиг үүргээс танилцуулж хамтран ажиллахыг уриаллаа. Мөн татварын байцаагч Б.Ёндонсамбуу татварын малаар мэдээлэл өгч ажиллаа. Мөн жолооч нарт гарын авлага материалаа тараалаа.