Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын зөвлөлийн хурал болов.

2024-05-15

Сумын ИТХ-ын зөвлөлийн хурал 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд болов. Хуралд: ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхбаяр, М.Энхбат, Б.Батхишиг нар оролцов. Хурлын ирц 57,1%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит XXI хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлав.

2. Ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлав.

2.1. Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулж, төсөв, дүрэм батлах тухай

2.2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

2.3. Сумын хүний хөгжлийн индексийн 2020-2024 оны үзүүлэлтийн танилцуулга, мэдээлэл

2.4. Сумын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах

2.5. Суманд 2024-2025 онд хэрэгжүүлэх "Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөг батлах

2.6. Орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11 сарын 15-ны өдрийн "Ажил эрчимжүүлэх тухай" 01 дүгээр тогтоолын хэрэгжилт

2.7. Суманд 2022-2026 онд хэрэгжүүлэх "Хөцөө, хүлэмжийн аж ахуйг дэмжих" хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны "Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай" 11 дүгээр тогтоолын биелэлт

2.8. Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах

2.9. Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх

2.10. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх

2.11. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх

2.12. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны байршил тогтоох

2.13. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулж батлах тухай

2.14. Тогтоол хүчингүй болгох тухай

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%