2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагаас багийн төвд хийхээр товлон зарлалаа. Хуралд багийн засаг дарга Н.Бямбачулуун, зөвлөлийн гишүүн Ч.Жадамба, Д.Даваадалай нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Багийн засаг даргын бүрэн эрхийн хугацааны буюу 2021-2024 оны эхний 5 сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан
2.Орон нутгийн Хөгжлийн сангаар 2023 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээ түүний гүйцэтгэл, 2024 онд хэрэгжих хөтөлбөр, төсмөл арга хэмжээний явцын талаар
3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх хөтөлбөр, төсмөл арга хэмжээний санал, авч жагсаалтыг эрэмбэлэх тухай
4. Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар
5.Сумын 2023-2024 оны мал өвөлжилт, хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдалтай уялдуулан орон нутагт ирсэн тусламж хандив, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан , зарцуулалтын талаар
6.Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан саналын тухай