5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд: Багийн засаг дарга Ш.Нацагдорж, багийн ИНХ-ын зөвлөлийн гишүүн Б.Пүрэв-Осор, С.Болорсайхан нар хуралдав. Хурлын ирц 60 %-тайгаар хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 15 цагаас сумын соёлын төвд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр болов.
1.Сумын 2023-2024 оны мал өвөлжилт хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдлатай холбогдуулан орон нутагт ирсэн хандив тусламж, улс орон нутгийн төсөв, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан түүний зарцуулалтын тухай
2.Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд аж ахуйн нэгж, тэдгээрийн үйл ажиллагааны, ХХСанд 2024 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай
3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний тухай, 2024 онд хэрэгжих хөтөлбөр төсөл арга хэмжээний тухай
4. ОНХС-н хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний санал авч, эрэмбэлэх тухай
5.Багийн засаг даргын бүрэн эрхийн хугацааны буюу 2021-2024 оны эхний 5 сард хийсэн ажлын тайлан
6. Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналын тухай