Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

3 дугаар багийн ИНХ-ын Зөвлөлийн хурал болов.

2024-05-13

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн хурал болов. Хуралд: Багийн засаг дарга Л.Батсайхан, Л.Цэдэндамба, Д.Чимэдцогзол нар хуралдав. Хурлын ирц 60%-тай байв. Хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 15 цагт багийн төвд хийхээр товлон зарлав. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

1.Сумын 2023-2024 оны мал өвөлжилт хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдалтай уялдуулан орон нутагт ирсэн хандив тусламж, улс орон нутгийн санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан, мэдээлэл

2.ХХС-аас зээл авсан иргэдийн үйл ажиллагаа, ХХС-нд 2024 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай мэдээлэл

3.ОНХС-н хөрөнгөөр 2023 онд хэрэгжсэн хөтөлбөр төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнгийн тухай, 2024 онд хэрэгжих хөтөлбөр төсөл арга хэмжээний тухай

4.ОНХС-н хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал авя эрэмбэлэх тухай

5.Багийн засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлын тайлан сонсох

6.Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%