Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын мэдээллээс

2024-05-27

Тус сумын 5 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сумын соёлын төвд хуралдав. Хуралд 322 өрхийн төлөөлөл 60 гаруй иргэн оролцлоо.  Хуралд: ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, Засаг даргын орлогч Ч.Энхбаяр, ЗДТГ-ын дарга Г.Нямханд, ХАА-н тасгийн мэргэжилтэн Д.Сайнбаяр, Ж.Нямханд, байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан, ИТХ-ын 1-р багаас сонгогдсон төлөөлөгч Ч.Энхбаяр, Б.Батхишиг, Төрийн сангийн мэргэжилтэн Г.Пүрэвжав нар оролцлоо. Хурлаар  сумын 2023-2024 оны мал өвөлжилт хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдлатай уялдуулан орон нутагт ирсэн хандив тусламж, улс орон нутгийн санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан, Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн мэдээлэл, ХХСангийн үйл ажиллагаанд 2024 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай мэдээлэл, ОНХС-ын хөрөнгөөр 2023 онд хэрэгжсэн хөтөлбөр төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнгийн тухай, 2024 онд хэрэгжих хөтөлбөр төсөл, арга хэмжээний тухай, 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний тухай, Багийн засаг даргын 20221-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлын тайлан сонсох, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд газар эзэмших талаар нэмэлт өөрчлөлт оруулах саналын тухай тайлан  мэдээллийг сонслоо. Мөн ХАА-н тасгийн мэргэжилтэн Ж.Нямханд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын талаар сонсох ажиллагааг зохион байгуулав. Иргэдэд дээрх мэдээллүүдийг хүргэж иргэдийн асуултанд хариулж санал хүсэлтийг нь авч ажиллаа. Сумын ИТХ-н ажлын албанаас багийн ИНХ-н үйл ажиллагаанд оролцож мэдээллээр хангаж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч хамтран ажилласан байна.  Мөн Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээндт суманд ажиллаж байгаа сургагч багш нар иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%