Тус сумын 2 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр багийн соёлын төвд болов. Хуралд 202 өрхийн төлөөлөл 59 иргэн хуралд оролцов. Хуралд: ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, сумын санхүүгийн албаны дарга Б.Уранмандал, ХАА-н тасгийн мэргэжилтэн Ж.Нямханд, МЭТ-н мэргэжилтэн Э.Мөнгөнзагас, СӨБ-н эрхлэгч А.Амаржаргал, ИТХ-ын төлөөлөгч Д.Даваадалай, багийн засаг дарга Н.Бямбачулуун, Шинэ хөдөө хоршооны сургагч багш нар оролцовв. Хурлаар сумын 2023-2024 оны мал өвөлжилт хааваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдалтай уялдуулан орон нутагт ирсэн хандив тусламж, улс орон нутгийн санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан мэдээлэл, Хоршоо хөгжүүлэх сангаас зкээл авсан иргэдийн мэдээлэл, 2024 оны эхний улиралд хийгдсэн хяналт шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл, ОНХС-ын хөрөнгөөр 2023 онд хэрэгжсэн хөтөлбөр төсөл, арга хэмжээний тухай, 2024 онд хийгдэх ажлууд, ОХНСн хөрөнгөөр 2025 онд хийгдэх хөтөлбөр төсөл, арга хэмжээний тухай, багийн засаг даргын 2021-2024 оны эхний 5 сард хийсэн ажлын тайлан мэдээлэл сонсох, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах шинээр газар авах тухай, ажлын мэдээлэл, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулт өгч ажилласан. ХАА-н тасгийн мэргэжилтэн Ж.Нямханд суманд хэрэгжүүлэх бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын талаар сонсох ажиллагааг хийв. Мөн хурлын дараа хуралд оролцсон иргэдийн дунд багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Даваадалай, А.Оюунчимэг, Д.Зоригоо нар, багийн засаг дарга, Шинэ хоршоо хөдөлгөөн сургагч багш нар, СӨБ-аас азтан шалгаруулах сугалааг явуулсан байна. Сугалаагаар нийт 12 азтан шалгаруулж 330000 төгрөгний 11 иргэн бэлэн мөнгөний азтан, 1 иргэн Гүзээлгэнэ бэйкерээр50000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнуулсан байна. Иргэдээс Д.Долгор, Ц.Ганширэм, Тэмүүнбат, Л.Хүрэлбаатар, Отгонбаяр, Г.Уранчимэг, Г.Мөнхтөр, Л.Мөнхбат, Мөнхбат, Д.Пүрэвдорж, Д.Ганхуяг, Оюумаа нар азтан болсон байна.
ИТХ-ын ажлын алба