Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын мэдээллээс

2024-05-29

Тус сумын 3 дугаар багийн ИНХ-ын хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр болов. Хуралд: ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрхуяг, Засаг даргын орлогч Ч.Энхбаяр, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, ХАА-н тасгийн мэргэжилтэн Ж.Нямханд, Торцмөрөн БГБХ-ын малын бага эмч Ж.Лхагважав, багийн засаг дарга Л.Батсайхан, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд суманд ажиллаж байгаа сургагч багш, багийн малчин өрхийн төлөөлөл 78 иргэн хуралд оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Сумын 2023-2024 оны мал өвөлжилт, хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутагт  ирсэн хандив тусламж, улс, орон нутгийн төсвийн, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан түүний зарцуулалтын талаар

2.Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, аж ахуйн нэгж, тэдгээрийн үйл ажиллагаа, ХХС-нд 2024 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох

3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээ түүний гүйцэтгэл, үр дүнгийн талаар болон 2024 онд хэрэгжих хөтөлбөр, төсөл арга хэмжээний тухай

4.Багийн засаг даргын 2024 оны эхний 5 сард хийсэн ажлын тайлан сонсох

5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал авч, жагсаалтыг эрэмбэлэн батлах

6.Хоршоодод 2024 онд шинээр газар эзэмшүүлэх саналын тухай эдгээр асуудлыг хэлэлцэн баталлаа.

Мөн Шинэ хоршооны хөдөлгөөний сургагч багш мэдээлэл хийв. ХАА-н тасгийн мэргэжилтэн Ж.Нямханд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын төслийн танилцуулж сонсох ажиллагаа явуулав.

Хурлын дараа сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрхуяг, П.Цэнд-Аюуш, ЗДТГ-аас нийлж азтан шалгаруулах сугалааг зохион байгуулж нийт 12 азтан шалгаруулж гарын бэлэг өгөв. 

3-р багийн иргэн Д.Баярсайхан, Л.Сайн бат, Шаравжамц нарт азтаны бэлгийг ЗДТГ пүүзээр шагнав. Мөн Жүгдэрнамжил, С.Пунцагннорв, Б.Цэрэнсүрэн, А.Доржсүрэн азтан болж ИТХ-ын нэрэмжит шагнал 10000 төгрөгөө тус тус шагнуулав. Б.Энхбаяр, Л.Батнасан, Д.Түмэндэмбэрэл нарт Чингис хааны хөрөг, 10000 төгрөгөөр, Ганчимэг, Б.Баттогтох нарт Монголын нууц товчоо ном 10000 төгрөгөөр тус бүр шагналаа.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%