Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн иргэдийн Нийтийн хурлын мэдээллээс

2024-05-30

4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 5 сарын 30-ны өдөр болж хуралд ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, сумын засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ч.Энхбаяр, төрийн сангийн мэргэжилтэн Г.Пүрэвжав, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Мөн ЕБС-ийн захирал багш нарын хамт оролцлоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний тухай, 2024 онд уг хөрөнгөөр хийх ажлын талаарх тайлан мэдээлэл

2.Багийн Засаг даргын 2024 оны эхний 4 сард хийсэн ажлын тайлан сонсох

3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тухай санал авч эрэмбэлэх

Багийн ИНХ-ын дараа багийн засаг дарга Б.Сэргэлэн нар, мөн ЕБС, ИТХ-ын дарга, сумын засаг дарга, орлогч дарга  , ЗДТГ, бага ангийн багү Д.Эрдэнэцэцэг нийлж азын сугалгаа зохион байгуулав. Азтанаар Батжаргал, Түмэндэмбэрэл, С.Түмэн-Аюуш, Өлзийбаяр, Лхагвадарь, Шинэбилэг, Чаминчулуун, Болд-Эрдэнэ, Дашдаваа, Даариймаа, Оюунзаяа, Ц.Нямханд, М.Тэрбиш, Даваасүрэн, Р.Гандэлгэр, А.Мөнхдаваа, М.Баясгалан, Баасансүрэн, Ганболд, Дашням, Ц.Анхбаяр, М.Түмэнбаяр, Жавзандулам, Пүрэвсүрэн Оюун нар азтан боллоо.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%