Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын мэдээллээс

2024-06-03

Тус сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын соёлын төвд болов. Хуралд 5 дугаар багийн 220 гаруй өрхийн төлөөлөл 78 иргэн ирсэн байна. Хуралд: ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, КДТГ-ын дарга Г.Нямханд, засаг даргын орлогч Ч.Энхбаяр, БОТХБТасгийн мэргэжилтэн Д.Хишигсайхан, байгаль хамгаалагч Чимэдбальдир, төрийн сангийн мэргэжилтэн Г.Пүрэвжав, багийн засаг дарга ш.Нацагдорж, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Хуралаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

1.Сумын 2023-2024 оны мал өвөлжилт, хаваржилтын цаг үеийн хүндэрсэн нөхцөл байдалтай уялдуулан орон нутагт  ирсэн хандив тусламж, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын тайлан түүний зарцуулалт үр дүнгийн талаарх мэдээлэл

2.Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд хоршоодын үйл ажиллагааны талаар, 2024 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар

3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөт 2023 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаар, 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын явц байдлын талаар

4.Багийн засаг даргын хийсэн ажлын тайлан сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай

5.ОНХС-н хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний санал авч эрэмбэлэн батлах

6.Төмөрбулаг сумын 2025 онд тохиох 100 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх "Төмөрбулаг 100 жил- 100 бүтээлч ажил" -ын сумын төвийн багт хэрэгжүүлэх ажлуудын танилцуулга мэдээлэл

7.2022-2026 онд хэрэгжиж буй "Хоггүй цэвэрхэн Төмөрбулаг сум" хөтөлбөр , 2024-2025 онд хэрэгжүүлэх "Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөний танилцуулга

Багийн ИНХ-ын дараа багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид сумын удирдлагууд хуралд оролцсон иргэдийн дунд азын сугалаа зохион байгууллаа. 5-р багийн иргэн Ц.Жаргалсайхан, М.Өнөрцэцэг, ЯЧ.Энхбаяр, М.Буяндэлгэр, М.Мягмар, Д.Мягмармаа, З.Цэрэнханд, Э.Түвшинжаргал, Оюундэлгэр, Р.Наранцэцэг, Х.Хадбаатар, Х.Даваачулуун, Ш.Гэрэлсайхан, Б.Эрдэнэцэцэг нар азтан боллоо. Мөн "Хан эрчим шүтээн" ШТС-аас азтан шалгаруулж Г.Батцэцэг, Д.Долгорсүрэн, Д.Нэргүй нар азтан болж тус бүр 10 л бензин авах эрхээр шагнуулсан байна.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%