Сумын ИТХ-ын зөвлөлийн хурал 6 сарын 04-ны өдөр 12 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдав. Хуралд:ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, зөвлөлийн гишүүн төлөөлөгч Ч.Энхбаяр, М.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Н.Бямбачулуун, Б.Батхишиг нар оролцов. Хурлын ирц 85.7 %-тай байв. Хуралд байлцсан: Сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.Үүнд:
1.Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулж, төсөв, дүрэм батлах тухай
2.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх
3.Сумын 2024-2025 онд хэрэгжүүлэх "Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөг батлах
4.Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах
5.Орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11 сарын 15-ны өдрийн "Ажил эрчимжүүлэх тухай" 01 дүгээр тогтоолын хэрэгжилт
6.Суманд 2022-2026 онд хэрэгжүүлэх "Хөцөө, хүлэмжийн аж ахуйг дэмжих" хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны "Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай" 11 дүгээр тогтоолын биелэлт
7.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай
8.Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх
9.Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх
10.Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулж батлах тухай