Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит XXI хуралдаан болов.

2024-06-06

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 21 дүгээр хуралдаан Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдав. Хурлын ирц 66,6%-тай байв. Хуралд: ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, ИТХ-н төлөөлөгч Н.Төмөрхуяг, Д.Нямсүрэн, Б.Батхишиг, Ч.Энхбаяр, Н.Бямбачулуун, Д.Даваадалай, М.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Ц.Анхбаяр, Б.Мөнхтөр, Э.Хадбаатар, П.Цэнд-Аюуш, А.Оюунчимэг нар оролцов. Хуралдааны нээлтэнд сумын засаг дарга А.мөнх-Эрдэнэ, ЗДТГ-ын албан хаагч Х.Даваачулуун, Б.Нарантуая, Г.Пүрэвжав, соёлын төвийн ажилтан Гомбожав нар оролцов.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

1.Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны байршил тогтоох

2.Тогтоол хүчингүй болгох тухай

3.Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулж батлах тухай

4.Сумын өмч хамгаалах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

5.Сумын баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулж, төсөв, дүрэм батлах тухай

6.Сумын хүний хөгжлийн индексийн 2020-2024 оны үзүүлэлтийн танилцуулга

7.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2024 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

8.Сумын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах

9.Суманд 2024-2025 онд хэрэгжүүлэх "Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөг батлах

10.Орон нутгийн 2022-2026 онд хэрэгжүүлэх " Хөцөө, хүлэмжний аж ахуйг дэмжих" хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны " Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай" 11 дүгээр тогтоолын биелэлт

11.Орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтийн тайлан, сумын иргэдийн Төлөөлөлчдийн Хурлын 2023 оны 11 сарын 15-ны "Ажил эрчимжүүлэх тухай" 01 дүгээр тогтоолын биелэлт

12.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах

13.Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцэх

14. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх

15.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийн тайлан, мэдээлэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%