Сумын ИТХ-ын зөвлөлийн хурал тус өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд болов.Хуралд:ИТХ-н дарга Т.Эрдэнэбат, ИТХ-н нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-н төлөөлөгч зөвлөлийн гишүүн Л.Бат-Эрдэнэ, М.Энхбат, Б.Батхишиг, Н.Бямбачулуун нар оролцов. Хурлын ирц 71,4 %-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж үүрэг чиглэл өгч ажиллаа. Үүнд:
1.Засаг даргын Тамгын Газрын 2023-2024 оны эхний улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээлэл- Асуудлыг ЗДТГ-ын дарга Г.Нямханд танилцуулав.
2.Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагын 2023-2024 оны эхний улирлын ажлын тайлан, мэдээлэл- Асуудлыг ЭМТ-н дарга Д.Мэнджаргал танилцуулав.
3.Сумын Соёлын төвийн байгууллагын 2023-2024 оны эхний улирлын ажлын тайлан, мэдээлэл- Асуудлыг соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр танилцуулав.
4.Шилэн дансны хуулийн /2024 оны эхний хагас жилийн байдлаар/ хэрэгжилтэдхийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх- Асуудлыг ИТХ-н төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ танилцуулав.
5.ОНХС-н хөрөнгөөр 2024 онд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээний явцын гүйцэтгэл, үр дүнгийн талаар- Асуудлыг Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал танилцуулав.
6.Сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар -Асуудлыг Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал танилцуулав.