Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал болов.

2024-09-13

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагт ЗДТГ-н Иргэний танхимд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч зөвлөлийн гишүүн Б.Батхишиг, М.Энхбат, Ч.Энхбаяр, Б.Мөнхтөр нар оролцов. Хурлын ирц 71,4 %-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

1.Ерөнхий боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн ажлын тайлан, сургалтын чанар, ахиц үр дүнгийн /элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн тухай/ талаар болон 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын биелэлтийн тухай тайлан мэдээлэл- Мэдээллийг ЕБС-н захирал Д.Мягмармаа танилцуулав.

2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2023-2024 оны хичээлийн жилийн ажлын тайлан, сургалтын чанар, ахиц үр дүнгийн талаар болон 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын биелэлтийн тухай тайлан мэдээлэл- Мэдээллийг Чандмань хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал танилцуулав.

3.Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний төсвөөр хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулсан ажлын явц, үр дүнгийн тайлан , мэдээлэл- Мэдээллийг  ЗДТГ-ын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус  22 дугаар хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%