Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 22 дугаар хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдлаа. Хуралд: ИТХ-н дарга Т.Эрдэнэбат, ИТХ-н төлөөлөгч Н.Төмөрхуяг, Н.Оюунбаатар, А.Оюунчимэг, Д.Даваадалай, Б.Батхишиг, О.Даваадорж, М.Энхбат, Н.Бямбачулуун, Б.Мөнхтөр, Т.Пүрэв-Очир, Ц.Эрдэнэдоо, П.Цэнд-Аюуш, Ч.Энхбаяр нар оролцов. Хурлын ирц 66,6 хувьтай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:
1.1. Бүтээн байгуулалтын ажлын саналын тухай
1.2.Газар зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай
1.3.Тогтоол хүчингүй болгох тухай
1.4.Сумын 2024 оны төсөвт тодотгол оруулж батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргалаа.
2. Суиын ИТХ-н төлөөлөгч Н.Төмөрхуяг нь сумын Засаг дарга А.Мөнх-Эрдэнэ, ЗДТГ-н дарга Г.Нямханд нарт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болгосон хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй ашиглах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотой асуудлаар асуулга асууж хариултаа авсан байна.
2020-2024 онд сонгогдсон ИТХ-н төлөөлөгч нартаа сумын ИТХ-аас хүндэтгэл үзүүллээ.
ИТХ-ын ажлын алба