Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдав.

2024-10-21

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болов. Анхдугаар хуралдаан шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Нямсүрэн, С.Болорсайхан, Н.Оюунбаатар, Б.Энхбаяр, Ц.Доржготов, Ч.Жадамба, Н.Бямбачулуун, А.Оюунчимэг, Д.Очирбат, Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, Г.Бямбасүрэн, О.Даваадорж, А.Мөнх-Эрдэнэ, Ц.Нямханд, Л.Бат-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхтөр, М.Мягмар, Ж.Лхагважав, М.Оюунсүрэн , ИТХ-н нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Байлцсан: ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг . Хурлын нээлтэнд ЗДТГ болон  соёлын төвийн албан хаагч нар оролцов.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Дэг батлах тухай

2.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Эрдэнэбатыг ажлаас чөлөөлөх тухай

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

5.Төмөрбулаг сумын Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх тухай

6.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийг байгуулах тухай

7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг  батлах тухай

8.Ёс зүйн дүрэм баталж, хороо байгуулах тухай

Сумын ИТХ-ын даргаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Мөнхтөр 11 төлөөлөгчийн санал буюу 52,4%-ийн санал авч сонгогдлоо. Сумын засаг даргаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Н.Төмөрхуяг 12 төлөөлөгчийн санал буюу 57,1%-иар олонхийн санал авч сонгогдон аймгийн засаг даргад  батламжлуулахаар холбогдох материалыг хүргүүллээ.

Шинээр сонгогдсон төлөөлөгч нарт сумын ИТХ-н ажлын албанаас энгэрийн тэмдэг, үнэмлэх, дэвтэр, балыг гардуулан өглөө.

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%