Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дахь удаагийн ээлжит сонгуулийн 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах хороодыг байгуулж бүрэлдэхүүнийг сонголоо. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдааны I/07 дугаар тогтоолоор хороодын бүрэлдэхүүнийг сонголоо. Үүнд:
1.Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч Г.Бямбасүрэн, гишүүдэд ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч А.Мөнх-Эрдэнэ, Ц.Доржготов, Д.Очирбат, Н.Бямбачулуун, А.Оюунчимэг нар сонгогдлоо.
2.Нийгмийн бодлого, дэд бүтэц, цахим бодлогын хөгжлийн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэв-Очир, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбаяр, С.Болорсайхан, Л.Бат-Эрдэнэ, Ч.Жадамба, Н.Бямбачулуун, М.Мягмар нар сонгогдлоо.
3.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч М.Оюунсүрэн, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав, Ц.Нямханд, Н.Мөнх-Эрдэнэ, Г.Бямбасүрэн, А.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Эрдэнэ нар сонгогдлоо.
4.Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны даргаар ИТХ-ын төлөөлөгч Н.Оюунбаатар, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрхуяг, О.Даваадорж, Д.Нямсүрэн, Ж.Лхагважав, Т.Пүрэв-Очир, Д.Очирбат нар сонгогдлоо.