Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төмөрбулаг сумын Тариат багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл хуралдав.

2024-11-05

Төмөрбулаг сумын Тариат багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 20 минутанд  багийн засаг даргын өрөөнд хуралдав. Хуралд багийн ИНХ-ын зөвлөлийн гишүүн Л.Батсайхан, Л.Цэдэндамба,  Д.Риймаа нар оролцож хурлын ирц 60 хувьтайгаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд: Багийн 2024 оны 1-р улирлын буюу ИНХ-ын анхдугаар хуралдааныг  2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт багийн соёлын төвд хуралдуулахаар товлон зарлав. Багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. 

1. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх

2. Багийн ИНХ-ын Зөвлөл байгуулах

3. Багийн ойн сангаас бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах

4. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай

5. Төрийн одон медальд тодорхойлох тухай

6. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийн асуудал

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%