Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 20 минутанд хуралдав. Хуралд: Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн гишүүн Н.Бямбачулуун, Д.Даваадалай, Ч.Жадамба нар оролцов. хурлын ирц 60 хувьтай байгаа тул хурлыг хуралдуулав. Багийн ИНХ-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус багийн ИНХ-ыг 2024 оны 4 дүгээр улирлын буюу анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 12 цагт багийн соёлын төвд хуралдуудахаар товлон зарлалаа. Багийн ИНХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Үүнд:
1. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
2. Багийн ИНХ-ын Зөвлөл байгуулах
3. Багийн ойн сангаас бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах
4. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай
5. Төрийн одон медальд тодорхойлох тухай
6. Хууль тогтоомжид заасан бусад эрхийн асуудал
ИТХ-ын ажлын алба