Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурал хуралдав. Хуралд багийн засаг дарга зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэжаргал, зөвлөлийн гишүүн Ц.Нямханд, М.Энхбат, Р.Сарантуяа нар оролцов.Хурлын ирц 75 хувьтай байв. Багийн ИНХ-ын Зөвлөлийн хурал хуралдаж тус багийн 2024 оны 4-р улирлын буюу ИНХ-ын анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт багийн соёлын төвд хуралдуулахаар товлон зарласан байна. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Үүнд:
1. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
2. Багийн ИНХ-ын Зөвлөл байгуулах
3. Багийн ойн сангаас бэлтгэх модны дэнд хязгаарыг батлах
4. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай
5. Төрийн одон медальд тодорхойлох тухай
6. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийн асуудлын талаар
ИТХ-ын ажлын алба